Нохой жилийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Ингэхдээ 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулсан байна.

 

Шинэчилсэн чансааг Улсын харцага Оргихын Хангай 11025 оноотойгоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. 

Сэтгэгдэл бичих