Эрх баригч Монгол ардын намын Удирдах зөвлөл өчигдөр орой (2019.02.01) Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ё.Баатарбилэгийг, Зам тээвэр хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарыг дэмжлээ.
Ё.Баатарбилэг нь Архангай аймгийн уугуул 2002 оноос эхлэн төрийн алба хашиж байсан 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2016 оноос УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан юм. Өнгөрсөн оноос эхлэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа билээ.
Б.Энх-Амгалан нь Говь-Алтай аймгийн уугуул гадаад харилцааны мэргэжилтэй 2008-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Мишээл Групп” ХХК-ны захирал, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан юм.
Сэтгэгдэл бичих