Кирибаяма Б.Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

"Мичинокү" дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэнг Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос өчигдөр /2019.01.29/ буюу мягмар гарагт Жюүрёо зиндаанд дэвшин барилдуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Хацү башёд Макүшита зиндаанд 8 бөх барилдсанаас барууны нэгээс барилдсан "Мичинокү" дэвжээний бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн 4 даваа, 3 унаатайгаар башёг өндөрлүүлж качигоши буюу 50 хувийн амжилтаа хийсэн юм. Тэрбээр, ийнхүү 23 башё барилдсаны эцэст зиндаа ахиж цолтой бөх болж байна.

Сэтгэгдэл бичих