Селена Гомес шинэ дуундаа сэтгэлийн хямралынхаа тухай өгүүлжээ


Удаан завсарласны эцэст 26 настай дуучин, жүжигчин Селена Гомес нийгмийн сүлжээ төдийгүй хөгжмийн уран бүтээлдээ эргэн иржээ. Тэрээр өөрийнхөө найз дуучин Жулиа Майклстай хоршин “Түгшүүр” (“Anxiety”) хэмээх шинэ дууны студийн бичлэгт оролцжээ.

Энэ тухайгаа тэрээр “Instagram” хуудсандаа бичихдээ, “Санаа нэгт Жулиа найз минь чи миний амьдралын чухал хэсэг болсон шүү. Чи намайг өөртөө эргэлзэх үед зоригтой байхыг зааж өгсөн. Шинэ дуу миний амссан сэтгэлийн хямралын тухай өгүүлсэн мэт санагдсанн” гэжээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих