Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо.

 

Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгуулсан юм. Манай тамирчин тоглолтын туршид довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, бүсийн эзэн болов.

Tugstsogt

 

“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжиж байсан сэтгэл зүйн том дэмжлэг болсон буй за. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон байсан юм. 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Baagii - 66.181.161.702019-01-27 21:21:48

Uneheer mundag zodoldson

Baagii - 66.181.161.702019-01-27 21:21:48

Uneheer mundag zodoldson

Bat - 66.181.161.1102019-01-27 20:09:08

Mundag shuu amjilt

Жирийн монгол - 202.9.42.52019-01-27 16:12:03

БОЛЖ ЭЭ. БАЯР ХҮРГЭЕ!