Орос эмэгтэй, Малайзын хуучин ван хоёр салсан гэх нь ердөө л цуу яриа гэжээ

Орос эмэгтэй, Малайзын хуучин ван хоёр салсан гэх нь ердөө л цуу яриа гэжээ

Малайзын ван агсаны шинэхэн эхнэр Оксана Воеводинагийн төлөөлөгч  энэ хосыг салах гэж байгаа гэх цуу яриаг тайлбарлалаа гэж “Экспресс газата” сонинд бичжээ.

 Орос эмэгтэй, малайзын ван хоёрыг хуримласнаас хойш ердөө хэдхэн сарын дараа тэднийг салахаар шийдсэн гэх мэдээ тарсан юм. 

“Хос гэрлэлтээ цуцлуулах гээгүй, цуцлуулах ч үгүй. Олон хүн бодит байдалд үл нийцэх мэдээлэл  олж аваад, цааш нь тараадаг”  гэж тэр төлөөлөгч батлан илэрхийлжээ.

Оксанагийн амьдрал маш сайн байгаа гэж тэр хэлсэн байна.

Малайзын ван хаан ширээнээс татгалзсан нь үүнээс өмнө тодорхой болсон билээ. 

Оросын загвар өмсөгч бие шалтгаантай болсон гэх нотлогдоогүй мэдээлэл сүүлд нь Сүлжээгээр тарж эхлэжээ. Чухамхүү энэ шалтгаанаар түүний  нөхөр хаан ширээнээс татгалзсан гэх.  Үүнээс өмнө тэд малайзын уламжлалаар гэрлэсэн байна.  Воеводина хуримлахаасаа өмнө исламын шашинд оржээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 66.181.185.2052019-01-27 00:14:09

Бишюмаа. Зохимжгүй, Итгэлгүй харагдаад байхийн