Орост талхны үнэ нэмэгдэнэ


Орост үр тарианы ургац буурснаас үүдэн талхны үнэ удахгүй 6-7 хувь өсч болзошгүй тухай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн “Руспродсоюз” холбооноос мэдээлжээ.

Тус улсад үр тарианы ургац буурснаар сүүлийн нэг жилийн дотор дээд зэргийн гурилын үнэ 30, талх барьдаг улаан буудайн сортын үнэ 40 хувь тус тус өсчээ. Гурил нь талхны өөрийн өртгийн гуравны нэгийг эзэлдэг тул үнэд нь ихээр нөлөөлдөг аж.

Оросын Холбооны статистикийн албаны мэдээлснээс үзвэл, 2018 нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд улаан буудайн дээд зэргийн гурилаар үйлдвэрлэсэн талх, талхан бүтээгдээхүүний үнэ тав, нэг, хоёрдугаар зэргийн гурилаар үйлдвэрлэсэн нь 5.88 хувиар тус тус өсчээ.

Б.Туг  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Putin zevseg hiiz baihaar ideh ym hiiz ogoo ard tumendee - 31.30.173.1432019-01-26 16:01:25

zochin