Төрийн банк, ХААН, Капитал банк өнөөдрөөс халамжийн санхүүжилтийг олгож эхэлнэ

Сангийн яам Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт халамжийн санхүүжилтийг энэ сарын 16-нд олгосон хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм. Харин тус газраас дараах гурван банканд халамжийн санхүүжилтийг олгосон тул өнөөдрөөс иргэдэд олгох юм байна.

 

Энэ оны улсын төсөвт нийгмийн хамгааллын зардал өнгөрсөн оныхоос 13 хувиар өсөж, 2 их наяд 889 тэрбум төгрөг болжээ. Нийгмийн хамгааллын зардалд:

  • Нийгмийн даатгал – 2 их наяд төгрөг,
  • Нийгмийн халамж 726 тэрбум төгрөг,
  • Нийгмийн хамгааллын бодлого, удирдлага- 3.8 тэрбум төгрөг,
  • Нийгмийн бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүд -61.6 тэрбум төгрөг,
  • Нийгмийн хамгааллын хөрөнгө оруулалт -29.9 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн байна.

Насны хишгийг жилд 2 удаа (Цагаан сар, Наадмын өмнө), 65-аас дээш настнуудад олгодог. Энэ онд нийт 22.3 тэрбум төгрөгийг насны хишигт зарцуулна.  

  • 65-69 нас: 50 000 төгрөг
  • 70-79 нас: 80 000 төгрөг
  • 80-89 нас: 150 000 төгрөг
  • 90-ээс дээш: 250 000 төгрөг,

Хэрэв ахмад настан зургаадугаар сарын 30-наас хойш хүсэлт гаргавал тухайн онд ногдох насны хишгийг олгохгүй, дараа оноос эхлэн олгодог. Мөн

  • Үр хүүхэд, төрөл садангүй, ганц бие болон эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асардаг хүнд сар бүр 70 000 төгрөг,     
  • Олон хүүхэдтэй, Алдарт эхчүүдэд хүүхдийн тооноос хамааран 100 болон 200 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог.           

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

жирийн иргэн - 202.179.27.1832019-01-24 13:21:23

сүүлийн хэдэн хоног банкны гадаах урт дарааллуудыг хараад угаас авах өгөх нь тодорхой, эзэн нь тодорхой юмыг дансанд нь хийгээд өгчихгүй заавал ингэж тамлаж байж санаа нь амардаг төрийн удирдлагуудыг гайхаж байна. Хэзээ юм сайхан болно доо. Оюун-Эрдэнэ чи энийг нэг өөрчлөх талаар тэр шинэчлэлдээ юм бодох хэрэгтэй болж байна. чамайг шинэлэлийн олон хууль санаачлана гэж найдаж байгаа Энхболдыг унагаж санаа чинь амраад таг болчихгүй биздээ. Энэ замын хурдны хязгаарлалтын талаар иргэдээсээ асуумж гаргаж саналыг нь аваад зарим өөрчлөлт хийхгүй бол 60-аад оны газ 69 шороон зам 2-оор сэтгэсэн замын цагдаагийн мулгуучуудыг хараад хараад нэмэргүй болчихсон байна шүү