Гибралтарын нисэх буудал хөөрч - буух зурвас замтай огтлолцдог


Гибралтарын нисэх буудал Гибралтарын уулын бэлд байдаг аж.  Энэ нисэх буудал Английн батлан хамгаалах яамны өмч бөгөөд голдуу цэргийн зорилгоор ашиглагддаг ч,  Англи, Испани руу үйлддэг иргэний нисэхийн нислэгийг ч хүлээн авдаг байна.  Нисэх буудал 1829 метр урт хөөрч-буух зурвастай бөгөөд хотын төвөөс ердөө 500 метрт байдаг ажээ.

Энэ нисэх буудал хөөрч-буух зурвас нь автомашины замтай огтлолцдог дэлхийн цөөхөн нисэх буудлын нэг юм.



 Замын гэрлэн дохио нисэх онгоц буух юмуу, хөөрөх үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулдаг байна. Аз болоход,  Гибралтарын нисэх буудал ачаалал багатай буудал ажээ. Энд долоо хоногт ойролцоогоор 30 нислэгт үйлчилдэг байна.