Хятадын ДНБ-ий өсөлт сүүлийн 28 жилд байгаагүйгээр буурчээ


Хятадын ДНБ 2018 онд 6.6 хувиар өссөн нь сүүлийн 28 жилийн ажиглагдаагүй муу үзүүлэлт ажээ. Хятадын Улсын статистикийн газрын илтгэлээс үзвэл тус улсын ДНБ 2017 онд 6.7, харин өнгөрсөн жил 6.6 хувиар өсч хурдац нь улам бүр саарах болжээ.

Илтгэлд, “Хятадын ДНБ 2018 онд 90.03 их наяд юань (13,04 их наяд орчим ам.доллар) болж жилийн өмнөхөөс 6.6 хувиар өслөө. ДНБ 2018 оны эхний улиралд 6.8, хоёрдугаар улиралд 6.7, гуравдугаар улиралд 6.5, дөрөвдүгээр улиралд 6.4 хувиар тус тус өсчээ” гэсэн байна.

Юутай ч Хятадын Засгийн газар 2018 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн зорилтуудаа биелүүлж, хүн амын амьдралын чанар дээшилж, үндэсний эдийн засаг нь тогвортойгоор зохих түвшинд өссөн гэж дүгнэжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих