АНУ-ын эмэгтэйчүүд Доналд Трампыг эсэргүүцэн жагсчээ


АНУ-ын томоохон хотуудад эмэгтэйчүүд тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй бодлого, үүний сацуу хүйс, арьс өнгөөр ялгаварлах бодлогыг эсэргүүцэн жагссан тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ.

Эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал гуравдахь жилдээ болж байгаа аж. Жагсагчдын дийлэнх нь АНУ-ын Ардчилсан намыг дэмждэг ч тус намтай зохион байгуулалтын ямар нэг холбоогүй гэнэ.

            Энэ жагсаал анх 2017 оны нэгдүгээр сард Доналд Трампыг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний маргааш нь болжээ. Анхны жагсаалд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо бараг хагас сая эмэгтэй оролцсон бол энэ жил 10 мянга ч хүрсэнгүй. 

            Эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын хооронд зөрчил үүссэн нь жагсаалд оролцогчдын тоо эрс багасахад нөлөөлсөн тухай улс төрийн тоймчид хэлж байна.

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

$₮₮$ - 103.212.117.16610 цагийн өмнө

ха ха, жагсдаг баагийнуул хаа ч адилхан юм даа. Мөнгө төлөхгүй бол жагсахгүй ээ аан!

ha ha hend heregtei ym - 31.30.173.2713 цагийн өмнө

zaluu