Махны үнэ өссөөр байна

Үндэсний статистикийн хорооноос хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Судалгаагаар энэ сарын 16-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 7.9, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 9.9 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7219 төгрөг, үхрийн /ястай/ мах 8982 төгрөг, үхрийн цул мах 10987 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ

Савласан дээдийн дээд гурилын үнэ өмнөх сараас 1.3 хувиар өссөн  байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ

Цагаан будааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.0 хувь,  луувангийн үнь 0.2 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар өссөн бол сонгиний үнэ 1.3 хувиар буурсан  байна.  

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ

Өмнөх сараас задгай сүүний үнэ 13.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 0.5 хувь, ургамлын тосны үнэ 0.2 хувиар буурчээ. Өндөгний үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй  байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 43.242.243.118Уржигдар

Аль зах ,дээр ,ийм,байгаа ,юм. Худлаа ,бичих ,юм ,аа. Мах,буучихсан,байна.