Гитлерийн бэлгийн амьдралын зарим нууцаас

   

     Гитлерийн гэргий Ева Брауны намтар номонд ч эхнэр, нөхрийн хооронд ямар ч бэлгийн харилцаа байгаагүй гэдгийг цохон заажээ.  Энэ нь Ева сексээс таашаал  авах боломжгүй  тийм ховор өвчинтэй байсантай  холбоотой байжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. 

Томас Лундмаркийн бичсэнээр, нацистын Германы удирдагчийн гэргий Майер-Рикитанский-Кустер-Хаузерын (МРКХ) хамшинж өвчинтэй байжээ. 

Ийм өвчтэй хүмүүс бэлгийн харилцаанд орох үед өвдөж, таашаал авч чаддаггүй аж. Германы эмэгтэйчүүдийн  нэг эмчид  Ева Брауны  бичсэн захидал Лундмаркийг ингэж үзэхэд хүргэжээ. 

Үүний зэрэгцээ,  Томас Лундмарк  Брауны эмчлүүлж байсан эмчийн хүүтэй уулзаж байсан байна. Түүний  хэлсэнээр, Браун  энд тэнд өвдөөд байна хэмээн байнга гомдоллодог байж. 

Үүний дээр, намтар бичигч Евагийн хамшинж өвчнийг тайлбарласан тус орны тэргүүлэх зэргийн эмч нартай ярилцсан байна. Браун МPKX хамшинжтэй байсныг  тэр мэргэжлийн эмч нар нотложээ. 

      Гитлерийн гэргийтэй ажиллаж байсан орчуулагч дуртгалдаа түүний тухай бичсэн байдаг. Тухайлбал, “түүний (Гитлерийн) толгойд ганцхан  л бодол байсан... Тэр олон удаа нар мандахыг харахдаа, би Германд л хайртай хэмээн надад байнга сануулдаг байж билээ” гэж Ева хэлж байсан аж.

Эхнэр, нөхрийн харилцааны жинхэнэ мөн чанар нь Браун Гитлерийн төлөө л амьд явж, харин тэр Еваг ашиглаж байсан хэрэг юм гэж зохиогч бичсэн байна. 

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 202.21.106.132Өчигдөр

өмхий алуурчин

Асуулт - 103.57.92.23Өчигдөр

Хэнд ч хамаатай юм.

зочин - 202.126.89.4Уржигдар

Хэнд ч хэрэггүй юм бичих юм даа

Зочин - 81.183.191.142Уржигдар

Энэ хоёрын талаар худал үнэн мөн ч олон янзаар бичих юм. Өдийд ямар ч ач холбогдолгүй болсон баймаар

Гит - 202.179.31.49Уржигдар

гитлер яаж зам барьж байсныг судлаач