Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв

"TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонг Конгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээлэв.
Уралдаанд дэлхийн олон орноос 500-аад хүн материалаа явуулснаас, цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар гэнэтийн шалгаруулалтад манлайлжээ. Уралдааны эцсийн буюу гэнэтийн шалгаруулалтад түүний хамт Америк, Хятад, Тайланд, Макао, Германы хөгжимчид тэнцсэн аж.
Цахим хуудсаар нь холбогдож сэтгэгдлийг нь сонсоход тэрбээр, "Юуны өмнө Монгол, Солонгос хоёр орны нэрийг энэ өндөр чансаатай уралдаанд гаргасандаа үнэхээр баяртай байна. Уралдаанд тэргүүлж цохивроор шагнуулснаас гадна буудлын зардлаа 100 хувь хөнгөлүүллээ" хэмээсэн юм.Н.Бямбадорж Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгсчээ. Тэр жилдээ АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь нэг сарын хугацаатай ажилласан бөгөөд Монголынхоо "Виртуоза 2013" тоглолтод урилгаар тогложээ. Мөн 2014 онд БНСУ-ын Сачион хотын Олон улсын бөмбөрийн их наадамд улсаа төлөөлөн оролцсоноос гадна, 2012 онд Ж.Чулууны нэрэмжит Олон улсын үлээвэр цохивор хөгжмийн уралдааны хоёрдугаар байр, 2013 онд Монголд мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн уралдаанд дэд байр тус тус эзэлж байв.
Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн 2018 оны 3,4 курсын ахлагч цохивор хөгжимчин, 2018 “Mahlerian symphony orchestra”-ын цохивор хөгжимчин тэрбээр Чэжү хотын симфони оркесторт тоглож байв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zulaa - 112.72.11.1012019-01-21 18:04:23

bayar hurgey ireeduid ni ulam ih amjilt husiy

зочин - 103.229.123.15013 цагийн өмнө

Сайн байна

ZOCHIN - 64.119.22.16914 цагийн өмнө

BAYAR HURGEYE MINI DUU SHINE BUHNII EHLEL BAIH BOLTUGAI

Иргэн - 172.58.137.9519 цагийн өмнө

Амжилт хүсье. Ард олондоо танигдсан уран бүтээл хийгээрэй.

Н. Бямбадорж - 117.111.24.21522 цагийн өмнө

Бүх хүмүүстээ баярлалаа та нарынхаа хэлсэн үг бүрийг цээжиндээ булгилуулан улам урагшаа тэмүүлэх болно! Баярлалаа.

eka - 62.203.214.140Өчигдөр

mundag mundag yamar ih shagnaltai aviastai zaluu ve

Mongol - 66.181.161.29Өчигдөр

Ireedui uydee itgell toj bn shuu

санаа - 150.129.140.145Өчигдөр

сайхан мэдээ байна Амжилт