Японы настанууд санаатай шоронд ордог уу?


Олонхи хөгжингүй орны хувьд онцлог хүн амын  хөгширөх хандлага Японд илүүтэй илэрдэг юм. Тус орны хүн амын дөрөвний нэгээс илүү нь 65-аас дээш насныхан байгаа ажээ.

 Настай хүн ам Японы санхүүгийн тогтолцоо болон жижиглэнгийн худалдаанд төвөг учруулах болсоор удаж байгаа аж. Гэвч сүүлийн жилүүдэд бас нэг санаандгүй чиг хандлага бий болж, тодруулвал Японд  настай маш олон  хүн  үлдсэн өдрүүдээ шоронд өнгөрүүлэхийн тулд шалихгүй гэмт хэрэг үйлддэг болжээ. 

Мэдээллийн  “Bloomberg” агентлагийн мэдээлснээр,  настай хүмүүсийн дундах  эрүүгийн гэмт хэрэг, үүнтэй холбоотойгоор баривчлагдсан хүний тоо   Японы бусад насны бүлгийнхний  ийм үзүүлэлтээс давж, сүүлийн хорин жилд дөрөв дахин  өссөн байна.

 Шоронд хоригдож буй таван хүн тутмын нэг нь настай хүмүүсийн  бүлэгт  хамаарагддаг аж.  Олонхи тохиолдолд   настай  арван эмэгтэйчүүдээс   ойролцоогоор ес нь  дэлгүүрээс аар  саархан зүйл хулгайлах гэмт хэргээр шоронд ордог байна. 

Энэ ер  бусын гэмээр үзэгдэл нь настай хүн амыг харж хандах асуудал түвэгтэй байдагтай  холбоотой гэнэ.  Блумберг  агентлагийн мэдээлснээр,  1985-аас 2015 онд гэхэд л  ганц бие настай хүмүүсийн тоо 600 хувиар нэмэгджээ. Дэлгүүрээс юм хулгайлаад саатуулагдсан настай хүмүүсийн тал нь ганц бие гэнэ. 

Засгийн газар статистикийн энэ таагүй тоо баримтыг ноднин жил нийтлүүлжээ.  Настай “рецидив” гэмт хэрэгтнүүдийн 40 хувь нь  нэг бол хамаатан садан байхгүй,  байлаа гэхэд  тэдэнтэй хааяа нэг  харьцдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл засгийн газрын  илтгэлд орсон байна. Шоронд энэ настай хүмүүсийн амьдрал илүү сонирхолтой санагддаг аж. 

“Тэд гэр оронтой байж болох. Зарим нь бүр гэр бүлтэй байж ч болох.  Гэвч энэ нь тэдний хувьд өөрсдийгөө гэртээ байгаа юм шигээр  үздэг тэр орчин   биш гэсэн үг” гэж эмэгтэйчүүдийн “Ивакуни” шоронгийн  ерөнхий хуяг  “Блумбург”  агентлагийн сурвалжлагчид хэлжээ. 

Японы шоронд нэг хоригдолд гаргадаг  зардал жилдээ 20 мянга гаруй ам. доллар байдаг бөгөөд харин настай хүмүүсийн хувьд гэвэл, онцгой арчилгаа, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай холбогдон энэ зардал үүнээс илүү  гардаг байна. Шоронгийн ажилтнууд эмнэлгийн сувилагчийн үүрэг байнга шахуу гүйцэтгэхэд хүрдэг гэнэ.  

Баривчлагдах зорилгоор санаатайгаар хууль зөрчих нь ерөөс ганцхан Японд л байдаг үзэгдэл биш.  Хүмүүс эмнэлгийн үйлчилгээ авах юмуу мансуурлын донгоосоо  салахын тулд  санаатайгаар гэмт хэрэг үйлддэг тохидол  жишээ нь АНУ-д гардаг байна.

Гэвч Японд энэ асуудлын цар хүрээ тус орны засгийн газрыг ноцтой түгшээжээ. “Блумберг” агентлагийн бичсэнээр,  эрх баригчид нийгмийн хангамж, нийгмийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох замаар “настай хүмүүсийн гэмт хэргийн” асуудалтай тэмцэхээр оролдож байгаа гэнэ. Гэвч настай хүмүүсийн үйлддэг гэмт хэргийн давалгаа ойрын ирээдүйд намжихгүй  бололтой. 

“Шоронгийн амьдралыг хялбархан, аятайхан гэж хэлэх аргагүй. Гэвч  энд заримд нь  наранд байхаас үнэндээ дээр байдаг” гэж нийгмийн ажилтан Такеши Ицумару хэлсэн байна. 


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ddd - 49.0.140.68Өчигдөр

Korea ch iim baidaltai baigaa. Gants bie nastnuud hajr handah hungui bhaar barag ene ni deer bdgiin bna. Neg hund jild 20.000 dollar geheer jild 50 saya gesen ug. teheer sardaa 4.2 saya tugrug bolj bna. Mongold tetgever 300 bizde. barag 10 dahin ih bnada.

unen - 94.134.88.191Уржигдар

manai uls iim bolno...Niigemiin daatgaliin sang S.Erdene hoosolson deer ni asar ih ajilgui humuus tetgevergui ...deer ni 65nas hurtel ajillaj tsadahgui bolhoor...

irgen - 150.129.140.191Уржигдар

bugd l nastai hun boloh ym chin nastai humuusiig asardag gazruudiig ih baiguulah heregtei.bolovsrol,hiij b.san ajil zeregeer n ymuu zan badlaar n ylgaj asrah gazruudiig bii bolgovol zugeer baih

эдийн засагын эрх чөлөө гэж энэ - 103.10.23.113Уржигдар

Шоронд нь Цоц- Ком-нийгэмийн амьдрал байдаг учир тэдэнд бүх юм бэлэн сайхан байдаг байхнэ Энэ чинь нөгөө Цоц нийлэмийн давуу тал

засав - 59.153.115.81Уржигдар

ЯПОНЫ өндөр настанууд санаатай ШОРОНД ОРДОГ УУ?

zochin - 103.229.120.37Уржигдар

Endees ochood tend shorond orj boloh bolov uu? Ali ch ugui naash ni shorond yavuulchih yum bolov uu? tetgevriinhen gej ad uzegdehgui zaluuchuudad doromjluulahgui ,tur zasagt jiigdehgui amar yum baina sh dee