С.Чинзориг:Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болголоо

Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. 
Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн. 
Тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарч байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ааа - 45.117.32.13020 цагийн өмнө

Зөвхөн 12 сараар тэтгэвэр авсан хүмүүст хамаарна. 12 сараас дээш сарын зээл ахмадмуудын 90% авч байгаа. Хөнгөлөлт амьдрал арай гайгүй хүмүүст хамаатай.шүү. Бусад ахмадаад 10 биш, 15 биш харин 18 % -иар зээл авч шулуул. Өөрсдийн хуримтлуулсан мөнгөөрөө ЖДУ, концеес, тендер идсэн хүмүүсийг амаар нь гартал мөнгөөр бороо оруулцгаа

шудрага нийгэм - 45.117.32.13020 цагийн өмнө

Нэг зээл авсан ахмад зэлээ ахиулж авсаар 36 сар хүртэл, өөрөөр хэлбэл тултал авдаг. Ихэнх ахмад тултал авсан. Хөнгөлөөд гэж яриад байгаа боловч хамрагдсан хүмүүс нь цөөхөн. Өөрсдөө худлаа судалгаа гаргаж нийт 80-90 хувийн ахмадуудын зээлийг хөнгөллөө гэж хуцна даа

Бадрах Монгол - 45.117.32.13020 цагийн өмнө

харин ч хүнд нөхцөлөөр аргагүйн эрхэнд 36 сараар зээл авсан хүмүүсийн тэтгэвэрийн зээлийг яагаад 18% -р байлгаад байгаагаа хэлж өгөөч

Бадрах Монгол - 45.117.32.13020 цагийн өмнө

харин ч хүнд нөхцөлөөр аргагүйн эрхэнд 36 сараар зээл авсан хүмүүсийн тэтгэвэрийн зээлийг яагаад 18% -р байлгаад байгаагаа хэлж өгөөч

erdenee - 66.181.169.6622 цагийн өмнө

erh barigchdiin zeeliin huu 3 hubi emged hugshidiin zeeliin huu 10 hubi ene yu bolj bna aa ard tumen een ...