Үзэгч дайраад тусламж үзүүлэлгүй цааш уралдсан Оросын багийг “Дакар”-аар хасчээ


Перуд болж буй “Дакар”-ын ралли уралдааны тавдугаар шатны 279 дахь километрт Оросын Андрей Каргиновын “КАМАЗ-Мастер” багийн ачааны машин үзэгчдийн бүсээс гадна байсан Өмнөд Америкаас ирсэн 60 настай эрэгтэйг дайраад тусламж үзүүлэлгүй уралдаанаа үргэлжлүүлжээ.

Дайруулсан эрэгтэйн гуяны яс хугарсан ба раллигийн эмнэлгийн алба түүнийг яаралтай нисэх буудалд хүргэн Арекип хотын эмнэлэг рүү нисгэжээ.

“Дакар”-ын зохион байгуулагчид үзэгчдэд зориулсан бүсээс гарахгүй байхыг хүмүүст уриалж, харин Оросын багийг уралдаанаас хассан байна.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих