УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болжээ.

Хуулийн төслийг лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн 100 хувь дэмжсэн юм.

Дахин ТББХ-оор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа чуулганаар хэлэлцэнэ.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Төрийн байгуулалтын байнгын хороог яаралтай хуралдуулмаар байна. Гадаа 200 гаруй хүн суулт хийж байна. Таныг суудалдаа нэг өдөр, нэг минут ч болтугай шунан дурлаж байгаа дүр зураг харагдаж байна. Гадаа байгаа нөхцөл байдлаа бодож үзээч гэж таниас хүсье” гэсэн юм.

Харин үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг яг таг биелүүлнэ гэсэн зүйл байхгүй. Өнөөдөр өдөр УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дарга нар орж ирж, дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гэж тохирсон” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хандан нэлээд ширүүхэн үгсийг хэлсэн. Тэрбээр “Шударга ёс ярьсан, жүжиг тавьсан энэ үйлдлээ болиоч. Тэгвэл ЖДҮ-чдийнхээ асуудлыг яриач. Л.Оюун-Эрдэнэ ээ, чи жинхэнэ луйварчин шүү. Яахаараа ҮАБЗ зөвлөмжөөрөө тэдний дотор хуулийг батал гэж үүрэг өгдөг юм бэ. УИХ хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллахгүй. Та нар яг үнэндээ шударга ёсны эсрэг яваад байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ARD TVMEEN - 202.9.45.312019-01-14 05:20:18

s erdenee bol tom dugarax erxgvi xvn shvv niigemiin daatgalaar togolson chini bagadaagvi bas shorond oroogvi de zalbiraad suuj bai

ИРГЭН - 202.72.245.2032019-01-12 16:24:40

Үнэхээр зөв хэлжээ, Эрдэнээ гишүүн одоо болиоч ээ, дандаа будлиан гутгаж байа юм аа,

сүрэн - 103.10.22.302019-01-12 12:49:04

Эрдэнэ гэпэг үнэхээр бах мэлхий дүртэй арьдчлалын алтан журмаас урвасан муу хүн байна.алуурчин гэдгийг нь сайн мэдэхгүй юм.Ийм даргатай нам яаж олигтой байх вэ.Эрдэнэбат гэдэг нөхөр ч тйим сайн хүн яав ч биш.Энэ хоёр Элбэгдоржийн гар хөл бологсод бололтой.Өөрлөх л хэрэгтэй дээ.Ардчилалынхаан