Марк Туллий Цицерон: Улсыг хэрхэн удирдах вэ?


/МЭӨ 106-43/

        Эртний Ромын улс төрч, уран илтгэгч, хуульч Цицерон залуу наснаасаа Ромын бүгд найрамдах улсад төрийн албаны шат ахиж явсаар Консулын албанд сонгогдож байсан. Энэ үед Ромын эрх мэдлийн төлөөх улс төрчдийн тэмцэл, зөрчил, бүлэглэлүүдийн хоорондын дайсагнал туйлдаа хүрч Ромын Бүгд найрамдах засаглал мөхөхөд хүрч байлаа. Улс төрийн зөрчлөөс үүдсэн иргэний дайнд Юлий Цезарь ялж, ганцаар дарангуйлах гэсэн оролдлогыг ганцаар сөрөн зогсож хурцаар шүүмжилж байлаа. Бүгд найрамдах засаглалаа хамгаалан тэмцсээр тэрээр Марк Антонийг олны өмнө хайр найргүй шүүмжилснийхээ төлөө төрийн дайсан хэмээгдэж цаазлагджээ. Тэрээр цаазын тавцан дээр байхдаа ганц хүний дарангуйллыг эсэргүүцэж толгойг минь зөв аваарай хэмээн хошигнож байсан гэдэг. Энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 2019 оны 01-р сарын 12 ны Бямба гаригт 15:00 цагт Д.Нацагдоржын нэрэмжит номын санд болох Цицероны "Улсыг хэрхэн удирдах вэ" номын ярилцлаганд хүрэлцэн ирээрэй.



Сэтгэгдэл бичих