Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ

УЕПГ-аас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий компани аж ахуйн нэгжид зээл өгсөн хэрэгт  шалгах хүсэлт хүргүүлсэн. Уг асуудлыг өчигдөр /2019.01.10/  холбогдох байнгын хороод хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.  Өнөөдөр 15:25 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын хүсэлтийг хэлэлцэж эхэлсэн. Энэ хуралдаанаар гишүүдийн асуудлыг тус бүрд нь хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны эхэнд гишүүн Ундармаагийн асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт өгч үг хэлж дууссан. УИХ гишүүн Ундармаагийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх санал хуралтыг нууцаар явжжлсан юм. Улмаар гишүүдийн олонх нь Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mgl - 202.9.42.2362019-01-12 17:22:10

MANAN-iin taliin ene avgaig hamgaaldag ni yu ve?