Х.Нямбаатар УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тарааж, ээлжит сонгуулийг зарлах тогтоолын төсөл боловсруулж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Төрийн ордонд байрлуулсан самбарт АН-ын бүлгийнхэн гарын үсгээ зураад буй. Мөн  МАН-ын бүлгээс өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат АН-ын зарчмын байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлэн, гарын үсгээ зурсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан. Мөн дөнгөж сая  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус бичигт гарын үсэг зурж, УИХ-ыг өөрөө тарах саналыг дэмжиж буйгаа илтгэлээ.

Сэтгэгдэл бичих