Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хураан авчээ

МХЕГ-аас худалдаа үйлчилгээний төв, дэлгүүр, цайны газар, хүнсний үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа юм.

Шалгалтын явцад “Буурал сутай” ХХК-ний “Хорооолол” захад хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ аван мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.

Иргэдэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцаж худалдан авалт хийхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

b - 202.126.89.112019-01-11 16:16:57

nomin metiin tom tom supermarketuudiin languugaar duuren hugatsaa ni duusaad ,hugatsaag ni dahin zasachihsan baraa duuren baigaa shuu dee.