Байгууллагуудын нэрийг Монгол хэлээр бичих хугацаатай зөвлөмж хүргүүллээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гудамж талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилтад хяналт шалгалт хийв. Шалгалтаар байгууллагуудын гудамж талбайд байршуулсан сурталчилгааны самбар, хаяг зэрэг нь гадаад хэлээр бичигдсэн нийтлэг зөрчил, дутагдлууд илэрсэн аж. Мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд Монгол хэлний хэрэгжилт хангалтгүй байжээ. Иймд Нийслэлийн болон аймгуудын Засаг дарга нарт Монгол хэлний тухай хуулийн дагуу доорх зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн бөгөөд хэрэв дурьдсан хугацаанд үүнийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

эуэцужэу - 150.129.143.1392019-01-11 21:37:39

орон сууцны хотхонуудын нэр гэж янзтай шдээ. елизабет ч гэх шиг

Zochin - 66.249.82.1722019-01-11 16:23:03

Заримдаа англи америк хэлээр ярьдаг улсад ирчихсэн юм шиг санагдаад явчихдаг шүү! Шийдвэр зөв өө.

b - 202.126.89.112019-01-11 15:45:28

zov zov. zarimdaa Mongold baigaa bilee gadaadad baigaa biluu gej ergelzmeer boldog shuu. zov buruu hazgai murui gadaad ner hayagnuudiig tsegtsleh tsag ni bolsoon

зосин - 202.9.43.482019-01-11 15:07:41

Зөв шүү бүх албан байгууллага.бас энэ телвэзүүд .гадаах хаягнууд ямарч утга алгаа.эмх замбараагүйн тод шинжүүд байна.стар7тэлевиз.супэр солон-юу юм чөтгөр л мэднэ. Резорд-цанын ббаас.гэх шиг.Бүгдийг нь монголоор хаягжуулах.монголоор бичээгүйг маш өндөр торгох тэрэгтэй иБасхувийн сургуулиудын нэр гэж учир утгагүй есөн жорын англи америк нэр өгчвөл лаг болчихно гэж тэнэгтдэг юмуу даа.