Мансуурч байсан өсвөр насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ

Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 08-ны 20 цагт Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудалд мансуурсан байдалтай байсан бүлэг залуусыг үйлдэл дээр нь цагдаагийнхан таслан зогсоож, баривчилсан байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад мансуурсан байдалтай байсан этгээдүүд болох “Н” /эр.20н/, “Б” /эр.20н/, “Х” /эр.22н/ нар нь мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл бичих