FIFA 19 оны шилдэг багийг тодруулав


 ЕА Sports компани, тоглоомын комьюнитигийн гишүүд болон сэтгүүлчид нээлттэй санал хураалт явуулж, ингэснээр 11 шилдэг тоглогчтой шигшээ багийг тодруулжээ. 

Тийнхүү, испанийн хөлбөмбөгчин Давид де Хеаг шилдэг довтлогчоор шалгаруулсан байна.

Оны шилдэг багийн хамгаалагчдын тоонд хөлбөмбөгчин Марсело Виейра (Бразил), Сехио Рамос (Испани), Ван Дейк  Виржил (Голланд), Рафаель Варан (Франц) нар оржээ. 

Кевин де Брюйне (Бельги), Н’Голо Канте (Франц), Лука Модрич (Хорват) нар оны хагас хамгаалагч болсон байна.

Шилдэг довтлогчийн тоонд Криштиану Роналдо, Лионель Месси хоёр багтсанд хэн ч гайхахгүй. Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе ч хөлбөмбөгийн дээрх хоёр домогт тамирчны  хамт шилдэг довтлогчийн гуравт багтжээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

МАН ГАР ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ - 202.21.100.2102019-01-11 15:38:51

ЮУН ХӨЛ БӨМБӨГТЭЙ МАНАТАЙ, ЮУ БИЧИЖ СУУГААГАА Ч ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ

migaa - 202.9.43.362019-01-11 14:21:33

спанийн хөлбөмбөгчин Давид де Хеаг шилдэг довтлогчоор шалгаруулсан байна. юугаа ч мэдэхгүй байж яах гэж мэдээ бичдэгийн болоо ? энэ хүн чинь хаалгач за юу! яахаараа эргүү юмнууд мэдээ бичдэгийн болоо?