УИХ-ын чуулганы ирц бүрдэхүй байгаа учир 15.00 цаг хүртэл хойшлууллаа.

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой. Одоогийн байдлаар чуулганы танхимд 34 гишүүн хүрэлцэн ирээд байна. Өнгөрсөн шөнө чуулган шөнийн 04.30 цаг хүртэл хуралдсан.

Прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо болон байнгын хороод шийдвэрээ гаргаад байгаа. Харин өнөөдөр энэ асуудлаар УИХ шийдвэрээ гаргана. Өчигдөр шөнө энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж  дөрвөн цагийн завсарлага авсан байгаа билээ
УИХ-ын чуулганы ирц бүрдэхүй байгаа учир 15.00 цаг хүртэл хойшлууллаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

доо - 202.9.43.482019-01-11 10:50:32

Уих тараач