АНУ-ын 800 мянган төрийн албан хаагч цалингүй үлдлээ


АНУ-ын Засгийн газар “shutdown” буюу үйл ажиллагаагаа зогсоосны улмаас улсын байгууллагуудын дөрөвний нэг нь санхүүжилтгүй, ойролцоогоор 800 мянган төрийн албан хаагч цалингүй үлдсэн тухай “CNN” агентлаг мэдээлж байна. Тэдгээрт шаардлагатай мөнгийг АНУ-ын холбооны төсөвт тусгадаг ч тус улсын Конгресс дахь Бүгднайрамдах ба Ардчилсан намын гишүүд санал зөрөлдөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд 2019 оны төсвийг баталж чадаагүй билээ.

Үүний үүдэн АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар зогсооход хүрчээ. Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн хилийн дагуу хана босгож, хилийн хамгаалалтыг сайжруулахад зориулан төсөвт таван тэрбум ам.доллар суулгахыг шаардсанаар Конгрессийн гишүүдийн дунд зөрчил үүссэн аж.

 Доналд Трамп “shutdown” олон сар, тэр ч бүү хэл олон жилээр үргэлжилж болох тухай мэдэгдсэн байна.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих