Хүндийн өргөлтийн УАШТ болно

Монголын хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. УАШТ нь эмэгтэйчүүдийн 49, 55, 59, 64, 71, -76, +76 кг, эрэгтэйчүүдийн 55, 61, 67, 73, 73, 81, -96, +96 кг жинд шилдгүүдээ тодруулах юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр /2019.01.11/болох бөгөөд оролцох тамирчдын нэрс бүрэн тодорно.

Энэ удаагийн УАШТ-ий гол зорилт нь шилдэг тамирчдын бэлтгэл сургуулилт ямар түвшинд байгаа болон “Токио-2020” олимпийн наадамд оролцож тамирчдыг сонгон шалгаруулах аж.

Сэтгэгдэл бичих