УИХ Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр шөнийн 02 цаг 12 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа.

Прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Иймд уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан нар  гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 57.6 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага байгаа талаар тайлбарлан, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь завсарлага авахтай холбоотой зохицуулалтын талаар Тамгын газраас тодруулга авсны дараа УИХ дахь АН-ын бүлэгт 6 цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ийнхүү 04 цаг 30 минутад Улсын Их Хурлын чуулган өндөрлөв

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen - 64.119.20.1242019-01-11 08:40:21

yaran sandran haranhui shunuurb yu hichihvee

Irgen - 66.181.161.952019-01-11 08:39:56

Demjij bnaa