ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөртөө багтаан хийж дуусгах чиглэлийг гаргалаа

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал төв талбайд жагсагчдын хугацаагүй суултаар үргэлжилж байна. Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд 30 гэрийг бариад байна. Уг гэрт жагсагчид хугацаагүй суулт хийх юм. 


Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүн болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа огцрох боломжгүй гэх хариултыг өгсөн гэдэг. 


Үүсээд буй нөхцөл байдлаар үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг, чөлөөлж, томилох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөртөө багтаж хийж дуусч, батлах чиглэлийг гаргажээ. 



Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар бэлтгэж байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ИРГЭН - 202.72.245.2052019-01-10 19:40:28

ЗӨВ ӨӨ ДЭМЖИЖ БАЙНА

огцор ми овогт - 66.181.161.122019-01-10 19:07:41

Зөв зөв хурдан шийдвэр гаргаж ми г огцоруулая

Samdan - 66.181.161.652019-01-10 18:57:43

Zam ni shuluudjee. Margaashiin morin tsagaas omno ajlaa og!

Irgen - 66.181.161.1082019-01-10 18:56:02

Shuudarchihjee

ard - 202.179.27.1392019-01-10 18:54:37

asuudlaa shiidsen ni deer dee