Байнгын хороод болон чуулган хуралдах гэж байна

Прокурорын байгууллагаас ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн асуудлыг шалгаж, улмаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нарыг гишүүнээс эгүүлэн татаж шалгах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн. Улмаар уг асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн ч түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн МАН-ын бүлэг хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг дэмжсэн юм. 

Тэгвэл одоо Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн эдгээр гишүүдийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Байнгын хороод шийдвэр гаргасны дараагаар УИХ-ын чуулган хуралдаж, чуулганаар МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон ЖДҮХС-тай нэ холбогдсон дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Сэтгэгдэл бичих