М.Энхболд:Иргэдийн бухимдлыг төр анхаарах ёстой

Сүхбаатарын талбайд жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан, энэ үеэр УИХ-ын дарга руу халдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд дараах тайбарыг өглөө. Тэрбээр, "Талбай дээр жагсаж байгаа иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу би уулзсан. Би тэдний санал бодлыг сонссон.Өмнөх жагсаалаас надад ирүүлсэн шаардлагын дагуу тайлбар хариу бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулах байсан ч  тэд шаардлагын хариуг  хүлээж авахгүй гэсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг  дэмжиж байгаагаа би хэлсэн. Уулзсан хүмүүс маш иx бухимдалтай байна лээ. Би үүнийг ойлгож байгаа. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамдсан, хүндрэлтэй асуудлыг УИХ, Засгийн газар түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой. Иргэдийн бухимдлыг төр, засгийн байгууллагууд аль, аль нь анхаарах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen - 108.83.125.1992019-01-11 00:52:55

ene odoo avgaitaigaa yasan idej yyj hanadaggui hun ve. ene olon jil hiisen byteesen zyil ogt bhgui. ooroo l bayjaad baihaas . yls orond hiisen zuil algaa.

шшшш - 122.201.23.2012019-01-10 16:53:07

Амьдаар нь хоер нүдийг нь ухаж хая

Зочин - 202.131.232.502019-01-10 16:51:01

Ийм луйварчид УИХ-д байсан цагт хэзээ ч монгол өөдтэй явахгүй