Л.Болд гишүүн АН-ын бүлгээс гарсан тухайгаа албан ёсоор танилцуулах хүсэлт хүргүүлжээ

АН УИХ-ын гишүүн Л.Болдыг намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас дөрвөн жилийн хугацаатайгаар улс төрийн сонгуульд оролцох эрхийг нь хязгаарласан. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах тухай  хүсэлтээ намын даргадаа хүргүүлсэн юм.
Л.Болд гишүүн АН-ын бүлгээс гарсан тухайгаа албан ёсоор танилцуулах хүсэлт хүргүүлжээ
Гэвч өнөөдрийг хүртэл АН-ын удирдлагын зүгээс тодорхой хариулт өгөөгүй байгаа аж. Иймээс өчигдөр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлт гаргасан байна.

 Энэ талаар Л.Болд өөрийн цахим хуудсанаа “Миний бие УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад 2018 оны 12 сарын 3-ны өдөр, Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтээ 2018 оны 12 сарын 4-ний өдөр намын дарга С.Эрдэнэд тус тус бичгээр мэдэгдсэн. 30 хоногийн дотор намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасаагүй байгаа тул хуулийн дагуу шийдэхийг хүслээ” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 27.123.215.2222019-01-11 09:25:07

Богд банк нь илүү чухал юм байна лдаа

- 202.9.43.1742019-01-10 17:16:32

Одоо та жагсаалаа зохион байгуулаад амар тайван явж бай.Их хурлын гишүүнээсээ татгалзвал бүүр ОК болно