Ц.Цолмон: УИХ-ын даргыг хамгаалж уулзалтыг таслан зогсоосон

Жагсаал зохион байгуулж буй гишүүд, жагсагчдын төлөөлөлтэй хамт Төрийн ордон руу орж УИХ-ын даргатай уулзсан. Тухайн уулзалтын үеэр юу болсон талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрээр "Жагсаал зохион байгуулж байгаа гишүүд УИХ-ын даргатай уулзах үеэр юу болсон бэ гэдгийг ямар нэгэн хачиргүйгээр хүргэх үүднээс мэдээлэл хийж байна. Би энэ уулзалтад хамт оролцсон. Төв талбайд жагсаал зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар надтай утсаар ярьж жагсагчдын төлөөллийн хамт УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Би УИХ-ын гишүүд бол УИХ-ын даргатай хүссэн үедээ уулзах боломжтой гэдгийг нь хэлсэн. Удалгүй УИХ-ын таван гишүүн жагсагчдын төлөөлөл дөрвөн хүний хамт УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн. УИХ-ын дарга өмнөх шаардлагынх нь хариуг өгч ярилцаад уулзалтаа өндөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч гишүүд УИХ-ын даргын тайлбарыг огт хүлээж аваагүй. УИХ-ын дарга гурван хуудас материал өгөхөөр бэлдсэн байсан. 30 хуудас материал гэдэг бол худлаа мэдээлэл. Энэ уулзалтын үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Тиймээс төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд УИХ-ын даргыг хамгаалж уулзалтыг таслан зогсоосон" гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ХҮН - 202.9.43.1012019-01-11 08:34:29

Энэ жагсаал хийж байгаа хүмүүсийг ахлаж яваа УИХ-ын гишүүд гэх жаахан ойворгон, хөөргөдсөн тал руугаа хэвийсэн нөхдийн үйл хөдлөл, үг яриа, ааш авир нь нэг л задгай, танхай балмад тал руугаа ороод байх шиг. Төрийн түшээ нээд байгаа хүмүүсээс ийм тавьтаргүй, нийт олонд нийцгүй ааш авир гарагахаар хийж буй жагсаал, ҮЙЛ ЯВДЛЫН ҮНЭ ЦЭНЭ АЛДАГДАЖ, ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ТАЛЫНХАА ЗУУШ Л БОЛНО ДОО.

Зочин - 64.119.24.1942019-01-10 18:22:56

Их цэвэрлэгээ хийе.

- 202.9.43.1742019-01-10 17:07:27

Батзандан чинь хийсэн ажлын тайлан гэж 30 хуулас бичиг өгсөн бид аваагүй гээд гадаа жагсаал дээр ярьсан шдээ худлаа юмуу 12.27--ны өдрийн шаардах бичгийн хариу юм байна шдээ.Энэ дөрөв шаардлагынхаа хариу авдаггүй яасан хүнд гарууд вэ.Болд гишүүн ёстой хариуцлаггүй үг хэллээ дээ

Zuchin - 59.153.112.2112019-01-10 17:02:56

Huurhiiduu yug hamgaalj daigaagaa medehgui l yvj bainadaa.

Анхма - 14.192.214.42019-01-10 16:52:14

Энэ 5 гишүүн хууль дээдлэх ес зүй гэж бну тэр гудмандаа гарч эсэргүүцээ арай дэндлээ ямар ч их мөнгөтэН

Анхма - 14.192.214.42019-01-10 16:52:14

Энэ 5 гишүүн хууль дээдлэх ес зүй гэж бну тэр гудмандаа гарч эсэргүүцээ арай дэндлээ ямар ч их мөнгөтэН

Анхма - 14.192.214.42019-01-10 16:52:14

Энэ 5 гишүүн хууль дээдлэх ес зүй гэж бну тэр гудмандаа гарч эсэргүүцээ арай дэндлээ ямар ч их мөнгөтэН

худалч - 66.181.161.1272019-01-10 15:51:29

Худалч хулгайч юм даа муу бөгс долооч