Загвар өмсөгч Жасмин Леннард Криштиану Роналдуг сэтгэцийн өвчтэй гэжээ


Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналдутай үерхэж байсан Английн загвар өмсөгч, жүжигчин Жасмин Леннард түүнийг сэтгэцийн өвчтэй гэж “Twitter” хуудсандаа бичжээ. Алдарт хөлбөмбөгчин бүсгүйг өөр хүнтэй унтвал хулгайлаад ална гэж заналхийлсэн аудио бичлэг байгаа ажээ.

Жасмин Леннард, “Тэр бичлэг шар хэвлэлийнхний хувьд алт л гэсэн үг. Би бичлэгийг Криштиану Роналдуд хүчиндүүлсэн америк бүсгүй Катрин Майорга, ер нь хүчирхийлэлд өртөж явсан бүх бүсгүйчүүдийг дэмжин ил болгоход бэлэн байна” гэж бичжээ.

Жасмин Леннард Криштиану Роналдуг Англид “Манчестер Юнайтед” багт тоглож байхад нь үерхэж байсан аж.

Б.Туг  

Сэтгэгдэл бичих