Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход Хятад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нэгдүгээр сарын 7-9-нд Бээжинд айлчилжээ.

 

 Хятад улс Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй болгоход идэвхитэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. БНХАУ-ын дарга Ши Зиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахдаа ингэж мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжилжээ.

 

Хятад улс “энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө” цөмийн зэвсэг  хураахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэж Ши Зиньпин хэлсэн байна.  Хятадын тал БНАСАУ-тай хүч чармайлтаа нэгтгэж, хоёр талын харилцааг бэхжүүлэн, хөгжүүлэхэд бэлэн байгааг тэр бас онцлон тэмдэглэжээ.

 

БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун айлчлал хийхээр нэгдүгээр сарын  7-нд Бээжинд ирсэн юм. Тэр Бээжинд гурван өдөр байжээ. Түүнийг гэргий Ли Соль Жу, Солонгосын хөдөлмөрийн намын Нэгдмэл фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чхоль, гадаад харилцааны сайд Ли Ён Хо нар дагалдан явсан байна.

 

С.Инда

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Irgen - 66.181.161.1082019-01-10 10:19:45

Dayn delhii amar amgalan baiigee

өвөг - 202.9.42.1012019-01-10 10:11:50

УРД, ХОЙД СОЛОНГОСЫГ НЭГТГЭЭД ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ НЬ БАЙЛГАСАН НЬ ДЭЭР ШҮҮ. ИНГЭВЭЛ ХЭТ ДАВРААД, ДЭЛХИЙГ САРТАЙ НЬ ЗАЛГИЧИХ ГЭЭД БАЙГАА "РАХ" ХЭМЭЭХ МАНГАС БОЛСОН ХЯТАДЫГ БАРИХ ХҮЧ БОЛНО.