Дэлхийн хамгийн баян хүн эхнэрээсээ сална


Интернет худалдааны “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос эхнэрээсээ салахаар шийдвэрлэсэн тухайгаа өөрийн “Twitter” хуудсандаа бичжээ. Гэр бүлээ цуцлах хэдий ч тэрээр эхнэртэйгээ дотно найз хэвээрээ үлдэх ажээ.

            Жефф ба Маккензи Безос нар 25 жил гэр бүл байсан бөгөөд гурван хүү, өргөж авсан нэг охинтой. Маккензи Безосын бичсэн “Лютер Олбрайтын туршилт” роман 2006 онд Америкийн номын шагнал хүртэж байжээ.

            Жефф Безосын 1994 онд үүсгэн байгуулсан “Amazon” компани энэ оны эхэнд дэлхийн хамгийн үнэтэй компаниудын жагсаалтыг тэргүүлсэн билээ. 128.1 тэрбум ам долларын хөрөнгөтэй түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүн гэж зарласан аж.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих