Жозе Моуринью “Реал”-д эргэн ирэх нөхцлөө дэвшүүлжээ


Английн “Манчестер Юнайтед” багаас халагдсан португал дасгалжуулагч Жозе Моуринью Испанийн Ла лигт тааруухан тоглож буй Мадридын “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перестэй уулзан тус багт эргэн ирэх хоёр нөхцөл дэвшүүлсэн тухай “Mundo Deportivo” сонины сэтгүүлч Франческ Агилар мэдээлжээ.

          Тэрээр “Реал”-ыг дасгалжуулахад бэлэн гэж мэдэгдсэн ч төвийн хагас хамгаалагч ба гоол оруулах чадвартай довтлогч нэмж авахыг шаардсан аж. “Манчестер Юнайтед” түүнийг хангалтгүй ажилласан хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд халж, оронд нь Норвегийн Уле Гуннар Сулшерийг ажиллууснаас хойш тус багийн амжилт гайхалтай ахиад байгаа билээ.

          Жозе Моуринью Мадридын “Реал”-ыг өмнө нь 2010-2013 онуудад дасгалжуулж байжээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

я - 202.9.42.752019-01-09 18:48:44

барсад дахиад 5-0 дуулна даа

я - 202.9.42.752019-01-09 18:48:44

барсад дахиад 5-0 дуулна даа