Энэтхэгийн 200 сая иргэн ажил хаялт зарлалаа

Энэтхэгийн Үйлдвэрчний эвлэл, Зүүний үзэлтнүүдийн уриалгад нэгдсэн 200 сая иргэн ажил хаялт зарлажээ. Ажил хаялтад нийт 200 орчим сая хүн нэгдсэн талаар NDTV дамжууллаа. Ажил хаягчид цалингийн доод хэмжээ болон зарим салбараас тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, амьдрах нөхцлийг сайжруулах, залуучуудын дундах ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн бодитой арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардаж буй аж.

Энэтхэгийн 200 сая иргэн ажил хаялт зарлалаа

Ажил хаялтад зөвхөн ажилчин анги оролцож буй биш гэнэ. Ядуу тариаланчид, фермерүүд, хоршоологчид ч Засгийн газраа хөдөлмөрчдийн эрх ашгийг ор тас мартсан гэж шүүмжилж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байна. Олон зуун сая хүнийг хамарсан ажил хаялт хэд хэдэн мужид зэрэг өрнөж, ажил хаялтад оролцогчид төмөр зам, авто замыг хаасан төдийгүй Баруун Бенгал, Керала мужид цагдаа, ажил хаягчдын хооронд мөргөлдөөн гарсан гэсэн мэдээлэл ч цацагджээ. Цагдаа, эсэргүүцэгчдийн дундах мөргөлдөөний улмаас 8 хүн амиа алдсан байна. 

Ажил хаялт хоёр хоног болно гэсэн ч үүнээс гарсан хүндрэл нь хот хоорондын замын хөдөлгөөн, тээврийн үйлчилгээ, банк, даатгалын салбар, холбоо харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулаад байна.

Сэтгэгдэл бичих