Үндэсний хороо цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар хуралдав

Төрийн албаныхны цалинг энэ сараас, тэтгэврийг ирэх 2-р сарын 1-нээс нэмнэ гэж ХНХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр болсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан дээр дахин мэдэгдлээ.

Тэрээр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг, мөн ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөснөө дуулгав. Халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгааг мэдэгдсэн. Энэ дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийгулсын төсөвт тусгажээ.

Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг бодитойгоор нэмнэ гэж байна.


Цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэх талаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж санал солилцов. Улмаар саналаа Засгийн газарт оруулна. Яг хэдэн хувиар нэмэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн тайлбарыг ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдрийн хуралдааны үеэр хэвлэл мэдээллийхэнд өгсөн юм.

Хуралдаанд ХНХЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, МҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Эрчим хүчний ассоциац, Арьс шир боловсруулагчдийн холбоо, Аж үйлдвэрийн Үндэсний зөвлөл зэрэг төрийн яам, байгууллагууд болон ТББ, мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Dari - 182.160.32.792019-01-12 08:17:45

Hodolmorloj baij oloogui orlogo hool bolohgui ee ! Harintuuniiorond honogiin hoolnii bolon eruul mendiin zardaldaa sanaa zovohgui amidarch nud anival ondor nastan bidnii zol bolood bnshuudee! Tor zasag ni anhaarch dorvitoiarga hemjee avmaar baih ymdaa. Mongogui l gehbaih daa. Mainiusiin zarim ni bayn ailiin nohoinoos door amidarch bgaa ni tuiliin unen bilee.

Зочин - 202.131.227.1742019-01-08 13:18:12

Сайд гишүүд шиг хөрөнгө орлоготой болмоор байна.