“Ливерпул” “Вулверхэмптонд” хожигдон Английн цомын тэмцээнээс хасагдлаа


            Английн цомын тэмцээний 1/32 шатанд “Вулверхэмптон” баг Премьер лигт итгэлтэйгээр хошуучилж буй “Ливерпул”-ийг 2:1-ээр хожиж дуулиан тарьжээ. Ингэснээр “Вулверхэмптон” дараагийн 1/16 шатанд шалгарч үлдлээ. 

Тоглолтод “Вулверхэмптон”-ы Раул Хименес, Рубен Невеш нар, “Ливерпул”-ийн Дивок Ориги нар тус тус гоол оруулсан байна.

Он гараад “Ливерпул” ийнхүү хоёр дахь удаагаа бүдэрлээ. Тус баг энэ сарын 3-нд Премьер лигийн ээлжит тойрогт “Манчестер Сити”-д мөн л 2.1-ээр хожигдсон билээ. “Манчестер Сити” одоо “Ливерпул”-ээс ердөө дөрвөн оноогоор дутуу араас нь нэхэж байгаа юм.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих