Владимир Путин цэргийн албаа их бууны ангид хаажээ


Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн Петропавловскийн цайзад очихдоо цэргийн албаа их бууны ангид хаасан тухайгаа анх удаа ярьсан аж.

Оросын хүндэт барилгачин Владимир Бендеттэй ярилцаж байхдаа тэрээр, “Би их бууны ангид алба хааж байхдаа анхныхаа цолыг авч дэслэгч болж байлаа. Би чинь гаубиц их бууны салааны дарга байсан хүн” гэж дурсан ярьжээ.

Владимир Путин үнэн алдарт шашинтны зул сарын баярын цэнгүүний үеэр уламжлал болсны дагуу Петропавловскийн цайзаас их буугаар бууджээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ээ - 202.126.89.222019-01-08 11:43:46

Энэ хүний талаар бичих хэрэггүй. Ард түмэн нь олигтой эмнэлэг бхгүй, маш их гомдолтой бгхх