Украины өр ДНБ-ий 70 хувиас давжээ


Украины гадаад болон дотоод өр тус орны төсөвт тусгагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувиас давснаар, ноцтой хэмжээнд хүрчээ.  Эдийн засаг, улс төрийн шинжээч Владимир Дебой украины телевизийн “NewsOne” сувагт өгсөн ярилцлагадаа  бий болсон байдлыг ингэж  тайлбарласан байна. 


Түүний хэлснээр, Украины алт-валютын нөөцийн хамгийн дээд хэмжээ 2013 оны намар 20 гаруй тэрбум ам. доллар байжээ.Тэр үеэс хойш  украины алт-валютын нөөц байнга багасч эхлэсэн бөгөөд гэхдээ Олон улсын валютын сангийн хүчинд энэ нөөц сэлбэгдэж байгаа ч, гадаад, дотоодын зээлийн талаархи  Украины өр нэгэн зэрэг нэмэгдэж байна. “Өрийн нүх улам гүнзгий болж байна” гэж шинжээч хэлжээ.


Өр нэмэгдэхийн хамт эдийн засаг уналтад орж,  үнэдэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний  70 хувиас давж байгаа Украины нийт өрийг тэр “нэлээд ноцтой байдал” хэмээн тодорхойлжээ. 


Энэ болон дараа жил Украин  их хэмжээний өр төлөх бөгөөд үүний дээр 2019 онд хоёр ч сонгууль болох гэж байгаагаас байдал улам дордоно. 


“Энэ бүхэн нь тус орны макро эдийн засаг болон хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх болов уу” гэж шинжээч дүгнэжээ. 


С.Инда

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

мн - 43.228.131.1802019-01-08 07:02:38

Америк барууныхны тоглоом болж байгаа улс ингэхээс ч өөр яахав. Оросын хямд газнаас атагалзаж Америкийн үнэтэй газ хэрэглэж тансаглаж байгаа улс даа.

яя - 202.179.27.2082019-01-07 20:57:41

Бас чиг гайгүй байна. Манайх 200 хувь биз.