Япон улсын хилээр гарах жуулчин бүрээс татвар авна

Япон тус орноос явж байгаа жуулчдаас татвар авах болжээ

Хөлөг онгоц юмуу нисэх онгоцоор Японоос явж байгаа зорчигч бүрээс энэ даваа гарагаас эхлэн шинэ татвар буюу 1000 иений (манайхаар - 24 мянга 500 төгрөг) хураамж авах бөгөөд хууль бүх орны иргэдэд үйлчлэх ажээ.

2020 он гэхэд дунджаар 40 сая жуулчин Японд ирнэ гэж тус орны засгийн газар тооцоолсон бөгөөд энэ нь улсад их орлого өгч  болох юм. 

Хөлөг онгоц, нисэх онгоцны багийнхан, албадан гаргаж буй хүмүүс, хоёр хүртлэх насны хүүхдүүд болон дамжин өнгөрч буй зорчигч, дипломатчид,  засгийн газрын тусгай нислэгийн зорчигчид, түүнчилэн цаг агаарын нөхцлөөс болоод  Японд аргагүйдэж буусан нисэх онгоц, боомтуудад орж ирсэн хөлөг онгоцны зорчигчид  л татвар төлөхгүй ажээ. 

Харин нэгдүгээр сарын 7-ноос өмнө  тасалбар худалдаж авсан хүмүүс энэ удаа Японоос гарч явахдаа татвар төлөхгүй гэнэ. 

Сангийн яамны төлөөлөгчийн хэлснээр, хүмүүсийг автоматаар таних систем нэвтрүүлэх замаар  Японы нисэх буудлуудын нэвтрүүлэх чадварыг сайжируулах,  аялал жуулчлалын нэртэй үзмэрүүдийн сонирхол татах байдлыг нэмэгдүүлэх, жуулчдад илүү бүрэн мэдээлэл, үйлчилгээ үзүүлэхэд татвар хураамжаас олсон мөнгийг ашиглах ажээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих