Дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгажээ

Дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгажээ

 

Террорын “Аль-Каида” бүлэглэлийн гишүүн, дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгасныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  нотложээ. 

Энэ нь 2000 онд америкийн мина тээгч “USS Cole” хөлөг онгоцонд халдах ажлыг зохион байгуулсан Жамаль аль-Бадауи гэгч юм. 

АНУ-ын тусгай албад маш сайн ажиллаж байгааг Трамп дурдаад, гэхдээ терроризмтай хийх тэмцэл үүгээр зогсохгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

“Манай гайхамшигтай цэргийн албан хаагчид мина тээгч “Cole” хөлөг онгоцонд халдах үеэр амь үрэгдсэн болон шархадсан баатруудын өшөөг авч,  шударга ёсыг сэргээлээ. Бид энэ халдлагыг зохион байгуулсан Жамаль аль-Бадауиг дөнгөж сая устгалаа” гэж америкийн төрийн тэргүүн өөрийн Твиттерт бичжээ.

С.Инда


Сэтгэгдэл бичих