Үхрийн цул мах нэг кг нь 12-13 мянган төгрөг болж өсжээ

Өнгөрсөн оны өдийд үхрийн нэг кг цул мах 9-10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 12000₮-13000₮ болж өсжээ.  

ҮСХ-ноос мэдээлснээр энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: 

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.9,
Үхрийн ястай махны үнэ 3.4 хувь,
Үхрийн цул махны үнэ 3.0 хувь,
Ямааны ястай махны үнэ 6.2 хувь,
Адууны ястай махны үнэ 2.3 хувиар өссөн байна. 
Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6955 төгрөг,
Үхрийн /ястай/ мах 8580 төгрөг,
Үхрийн цул мах 10300 төгрөг,
Адууны /ястай/ мах 6525 төгрөг,
Ямааны /ястай/ мах 5650 төгрөгийн үнэтэй байв.

Сэтгэгдэл бичих