Иранд болсон газар хөдлөлтөөр 75 хүн бэртжээ


Иран, Иракийн хилийн бүсэд өчигдөр 5.7 магнитудын газар хөдөлсөн тухай “Ройтерс” агентлаг уламжиллаа. Газар хөдлөлтийн голомт Илам хотоос баруун хойд зүгт 87 км зайд газрын хөрснөөс 40 км-ийн гүнд байсныг тогтоожээ.

Ираны Түргэн тусламжийн албаны дарга Пирхоссейн Куливанд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, газар хөдлөлтийн улмаас 75 хүн хүнд, хөнгөн бэртсэн бөгөөд бүгд эмнэлгийн шуурхай тусламж авсан, хүний амь эрсдээгүй гэжээ.

Б.Туг 

Сэтгэгдэл бичих