Финланд АНУ-ыг хожин хоккейн залуучуудын дэлхийн аварга боллоо


Канадын Ванкувер хотноо хоккейн залуучуудын ДАШТ он дамнан болж өчигдөр өндөрлөлөө. Аваргын төлөө шийдвэрлэх тоглолтод Финланд АНУ-тай хүч үзэж, тоглолтын үндсэн цаг дуусахад минут гаруйхны хугацаа үлдээд байхад тооны харьцаа 2:2 байв. Аваргыг нэмэлт цагт тодруулах нь уу гэтэл Финландын довтлогч АНУ-ын хаалганд шайб оруулж багаа ялалтад хүргэсэн юм.

Харин хүрэл медалийн төлөө тоглолтод ОХУ Швейцарийг 5:2-оор түвэггүй буулган авчээ.

Тус тэмцээний түүхэнд Канад хамгийн их буюу 17, Финланд тав, ОХУ, АНУ тус бүр дөрвөн удаа аваргалж байсан юм. Ирэх жилийн залуучуудын ДАШТ Чехийн Острава, Трсинец хотуудад болох ажээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих