АНУ-ын сенатчид Украиныг шийдэхэд бэрх асуудал хэмээн хүлээн зөвшөөрчээ

 АНУ-ын сенатын гишүүд  украины зарим олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, дараа нь Украиныг  “асуудалтай холбоотон” хэмээн хүлээн зөвшөөрчээ. “International Policy Digest” порталд  ингэж бичсэн байна.

“Украин  АНУ болон Европын холбооны хувьд шийдэхэд бэрх асуудал болж байгааг америкийн улс төрчид нотоллоо” гэж мэдээнд дурджээ.

Уулзалтад оролцогчид украины нийгэмд радикал санаа бодол, түрэмгий  байдал газар авч байгааг анхааруулсныг тэмдэглэж байна.

Украины төрийн тэргүүн Петр Порошенко  улс төрийн эсрэг талынхныгаа “мөрдөн мөшгөх чиг барих болсныг” сенатчид онцлон тэмдэглэжээ. Түүнчилэн Украинд шүүхийг “улс төрчид болон олигархиуд хянаж, улмаар хараат бус байдлыг нь  алдагдуулж байна” гэж тэд үзжээ.

Өрнөдийн орнууд Украины эрх баригчдад цаашид  дэмжлэг үзүүлэхийг  хүсэхгүй байгаа бөгөөд учир нь  Киевийн удирдлага хэтэрхий  олон асуудал үүсгэж,  бухимдал төрүүлж байна гэж Украины батлан хамгаалахын сайд асан Александр Кузьмук түрүүнд нь миэдэгдэж байсан юм.


С.Инда



Сэтгэгдэл бичих