Далайн дээрэмчид Оросын зургаан иргэнийг олзолжээ


Гвинейн буланд Бенин улсын Котоноу боомтоос 20 бээр зайд Панамын далбаатай “MSC MANDY” хөлөг онгоц руу далайн дээрэмчид гэнэт довтлон Оросын зургаан иргэнийг олзолсон тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

 “MSC MANDY” хөлөг онгоцны бүхээгт экипажийн 24 гишүүн, үүнээс Оросын 23, Украины нэг иргэн байжээ. Өвч зэвсэглэсэн 7-9 этгээд тус хөлөг онгоцны бүхээгт гаран дээрэм тонуул хийгээд хоёр цагийн дараа олзолсон хүмүүсийг авч одсон аж.

Олзлогдсон хүмүүсийг суллах тал дээр ОХУ-ын Нигери, Бенин улсууд дахь ЭСЯ-ны Консулын хэлтсүүд ажиллаж эхэлжээ.

Б.Туг   

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

bbb - 202.131.225.1502019-01-08 17:00:38

Одоо нөгөө кино шигээ байж чадахнуу оросууд...эсвэл мөнгө төлөх болвуу

Amjilt - 116.25.191.1892019-01-05 20:40:33

Orosiin tusgaigiihan udahgui chuluulcjihno

sparrow - 202.21.113.1712019-01-05 14:08:13

tiimee bi.

Зочин - 202.131.232.502019-01-05 12:30:37

Жак спарров байсан уу асуучихаарай.